СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайланд: Хааны хамгаалагчаас бага хатны сэнтийд заларсан эмэгтэйн гэрэл зургийг олон нийтэд дэлгэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайландын эзэн хаан 67 настай Маха Важиралонгкорн өнгөрсөн долдугаар сард 34 настай Синенат Вонгважирапакдийг өөрийн хоёр дахь эхнэр буюу бага хатны сэнтийд залж цол хэргэмийг нь олгосон билээ.

Бага хатан урьд нь хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэж байсан ба Тайландын хааны ордноос тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй ховор гэрэл зургуудыг хэвлэлүүдэд нийтэлжээ. Синенат байлдааны онгоцоор нисч цэргийн хувцастай сургуулилалт хийж буйг гэрэл зургийн дуранд буулгасан байна. Тайландын зуун жилийн түүхэнд хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэж хошууч цол хэргэм хүртсэн бага хатан сэнтийд заларсан эмэгтэй байгаагүй гэж ВВС мэдээлжээ.

 

 

Хааны ордноос эдгээр гэрэл зургуудыг дэлгэхдээ шинэ хатны намтрыг өгүүлсэн байна. Тайландын хааны ордон гэрэл зургуудыг дэлгэсний дараа олон нийтийг сэтгэгдэл бичихийг хориглосон байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.