Хятад гаралтай Австралийн зохиолч Ян Хэнжуныг тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан гэдгийг Австралийн албаны хүмүүс батлан мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш маш хүнд нөхцөлд хоригдож байгаа гэж Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пень хэлжээ.
Канберрагаас Бээжинд хандан зохиолч доктор Яныг нэн даруй суллахыг удаа дараа хүссэн байна. Өнгөрсөн долоон сарын хугацаанд чухам ямар шалтгаанаар баривчилж, ямар хэрэг тулгаж байгаа нь тодорхойгүй байсан бол энэ сарын 23-ны өдөр тагнуулын гэмт хэрэгт холбогдуулснаа Хятадын талаас мэдэгджээ.
Зохиолч Ян өмнө нь Хятадын дипломат албаны ажилтан байсан бөгөөд хятад хэл дээр блог хөтлөн тэнд болж буй үйл явдал, олон улсын харилцааны талаар уншигчидтай мэдээлэл солилцдог байсан юм. Тэрээр Твиттерт 130,000 дагагчтай идэвхтэй хэрэглэгч төдийгүй Хятадын сошиал медиад ч мөн олны танил ажээ.
Нью-Йоркод амьдардаг зохиолч нэгдүгээр сард эхнэр, хүүхдийн хамт Хятадад ирэхэд нь нисэх буудлаас баривчилсан юм. Баривчилснаас хойш гэр бүл, хуулийн этгээдүүдтэй холбоо харилцаа тогтоохыг хориглосон ба Австралийн холбогдох шатны албаны хүмүүст уулзах зөвшөөрөл олгож долоон удаа очсон байна.
Эх сурвалж: www.bbc.com