Америкийн эм үйлдвэрлэгч Johnson & Johnson компанийг 572 сая ам.доллараар торгох шийдвэрийг Оклахомагийн шүүхээс гаргалаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа үндэстэн дамнасан корпорацийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэв.
Оклахома мужид оны эхэнд OxyContin-ыг үйлдвэрлэгч Purdue Pharma-д 270 сая ам.доллар, Teva Pharmaceutical-д 85 сая ам.долларын хэрэг үүссэн боловч J&J компанийг буруутай гэж үзэн торгууль оногдуулжээ. Шүүгчид тус компанийн үйлдвэрлэдэг өвчин намдаах эмүүд өвчтнүүдийг хүчтэй донтуулах нойрсуулах, мансууруулах бодис агуулж байна гэж үзсэн.
Шүүгч Тад Балкманы хэлснээр энэ удаагийн шүүхийн шийдвэр нийт Оклахомачуудын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой гэжээ. Торгуулийн мөнгийг унтуулагч эмэнд донтогчдыг эмчлэхэд зориулах юм байна.
1999-2017 оны хооронд унтуулагч эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болж АНУ даяар 400,000 хүн амь насаа алджээ. 2000 оноос хойш Оклахома мужид 6,000 иргэн унтуулагч эмийн тун хэтрүүлэн нас баржээ.
Эх сурвалж: www.bbc.com