Өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 66-82 УНЧ улсын дугаартай суудлын автомашинд найман тор хар тамхины төрлийн ургамлыг тээвэрлэсэн зөрчлийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлжээ.
Уг ургамлыг Дархан хотоос тээвэрлэж ирсэн бөгөөд гэмт этгээдэд Эрүүгийн хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.