Монгол Улсын анхны баатар Ш.Гонгор Хэнтий аймгийн Идэрмэг сумын харъяат анч хүн байжээ. Тэрээр арав гаруй японтой ганцаар тулалдаж бүгдийг устгаж байсан гэдэг. Ингэхдээ өөрийн өмсч явсан малгай, хувцсаа энд тэнд босгон дайсныг хууран мэхэлж устгаж байсан байлдааны гарамгай ур чадвартан байжээ. Түүнд Монгол Улсын баатар цолыг 1936 онд олгож байсан бөгөөд өнөөдөр Хэнтий нутагт түүний хөшөөг ийнхүү босголоо.