Испанийн Маллорка аралд агаарт нисч байсан онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөж багадаа долоон иргэн амиа алдсан байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр хохирогчдын дунд хоёр хүүхэд байжээ.
Амиа алдсан зорчигчдын тав нь нисдэг тэрэгт явж байсан бол үлдсэн нь жижиг онгоцонд байсан гэдгийг эх сурвалж мэдээлэв. Орон нутгийн засаг захиргааны сайд нарын нэг хохирогчдын дунд байжээ. Онцгой байдлын алба, яаралтай түргэн тусламжийнхан ослын газарт ажилласан байна.
Испанийн хэвлэлүүдэд бичсэнээр осол орон нутгийн цагаар ням гарагийн өдөр 13:36 минутын үед болжээ. Агаарт мөргөлдсөн онгоцууд фермийн ойролцоо газарт унасан байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ард иргэдийг эв нэгдэлтэй байхыг уриалж хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: www.bbc.com