Умард Солонгос улс АНУ болон Өмнөд Солонгос улсуудын дайсагнал намжиж, харилцан буулт хийж эхлээд байгаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй “Олон улсын судалгаа, Стратегийн төв” Сөүл дэх “Умард Солонгосын хөгжлийн хүрээлэн”-тэй хамтран Умард Солонгосын эдийн засгийн судалгааг хийжээ.
Эдгээр байгууллагуудын судалж мэдсэнээр Умардын нутаг дэвсгэрт 436 зах зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Захууд түрээс болох татварын орлогоосоо жил бүр Засгийн газартаа тушаадаг гэжээ. Умард Солонгосын Засгийн газар зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй захаас жил бүр нийт 60 сая долларын татаас авдаг тухай Америкийн “Олон улсын судалгаа, Стратегийн төв”-өөс танилцуулсан. Захуудаас хамгийн том нь Чонжин хотод байдаг Сунам зах, жил бүр 850,000 долларыг Засгийн газарт тушаадаг гэжээ.
Мөн 2002 оноос хойш Умард Солонгос–Хятадын хилийн дагуу худалдаа наймаа хөгжиж, захуудын тоо нэмэгджээ. Үе залгамжилсан удирдагч Ким Жон Ун эдийн засгийн шинэчлэл хийх болсонтойгоор захуудын тоо олширсон гэж үзэж байна. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжиж хөгжүүлж байгаа нь нөгөө талдаа эрсдэлтэй алхам гэж шинжээчид дүгнэжээ. Учир нь хүмүүс орлоготой болсноор технолийн дэвшлийг нэвтрүүлж, тухайлбал ухаалаг гар утас хэрэглэгчид олширч, улмаар дотоодын сүлжээгээр хоорондоо мэдээлэл солилцон нэгдсэн ”нууц иргэний нийгэм” үүсэх эрсдэлтэй гэнэ.
Эх сурвалж: www.qz.com