Каннабисын төрлийн 390 грамм мансууруулах бодис хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн III хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн долоон этгээдийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээд нь 17-29 настай, өмнө нь хулгайлах, дээрэмдэх, булаах гэмт хэрэгт 1-3 удаагийн ял шийтгэгдэж байсан аж.