Өнгөрсөн бямба гаригт Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг 5-р гудамж /аймгийн төвд/ шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан найман настай эрэгтэй Г-г мөргөж амь насыг хохироосон ноцтой хэрэг гарчээ.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 476 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан байна.