СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-08-26

Манай улс саарал жагсаалтаас мултарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ц.МЯГМАРБАЯР

Саарал жагсаалтад орох нь татварын хар жагсаалтад орохоос илүү эрсдэл дагуулдийг олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас анхааруулсаар байдаг. Учир нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй. Санхүүгийн системийн үйл ажиллагаа доголдвол тухайн орны нийт эдийн засагт шууд нөлөөлж аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болдог.Түүнчлэн хөрөнгө оруулалт оллоо гэхэд зардал нь эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог гэж санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн онцолж байна. Үүний дагуу манайд 16 байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь бүхий л чиглэлд ажиллаж дээрхи байгууллагаас өгсөн  20 зөвлөмжийг нь биелүүлсэн хэдий ч таван зөвлөмж дээр нь бүдрэх магадлалтай байгааг хэлж байв. Үндэсний зөвлөл Монгол Улсыг  Саарал жагсаалтад оруулах уу, эс оруулах уу гэдгээ энэ сарын 18-23-ны хооронд Австрали улсад болж өнгөрсөн  FATF-аас /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ -ийн өмнө хамгаалсан юм. Харилцан үнэлгээний тайлангаа хангалттай хамгаалж  манай улс “саарал” жагсаалтад орохоос мултарчээ. Энэ тухай  өнгөрсөн баасан гаригт FATF-аас гаргасан мэдэгдэлд “Саарал” жагсаалтад орсон орноор  Иран, БНАСАУ гэсэн хоёр улсыг зарласан юм. Өөрөөр хэлбэл, FAFT буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ.

Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийн тохиолдол байхгүй

Гэхдээ энэ хууль зөвхөн банк санхүүгийн байгууллагад зориулсан хууль мэтээр иргэд ойлгодог. Мөнгө угаах гэдэг нь хууль бусаар олж авсан эд зүйл, мөнгөө хууль ёсных юм шиг харагдуулдаг тэрхүү үйлдлийг хэлдэг. Жишээлбэл, хэн нэгэн  буруу аргаар олсон хулгайлсан эд зүйлээ худалдааны төвд худалдагчаар дамжуулан борлуулснаар хулгайчийн орлого хууль ёсных юм шиг харагдаж байгаа явдал. Мөн айлаас телевизор, гар утас бусад эд зүйлийг нь хулгайлж ломбардаар дамжуулан хулгайн эд үйл биш гэж харагдуулж борлуулснаараа мөнгө угаах хэрэгт өөрийн мэдэлгүй оролцож байна гэсэн үг юм. Энэ бол зөвхөн микро төвшин дэх мөнгө угаалт. Харин улс төр эдийн засгийн эрх мэдэл бүхий хүмүүс мөнгө угаах гэмт хэргийг үйлдэж, авлига албан тушаалын хэргээ нуун дарагдуулах бололцоотой. Үүгээр ч зогсохгүй хар тамхи, хүний наймаа зэрэг үндэстэн дамнасан гэмт хэргээс олсон орлогоо цагаатгах гол арга нь мөнгө угаах. Үүнээс л шалтгаалж мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд  байсаар байна.

Манай улсад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэнд Эрүүгийн хуулиар зургаан сараас нэг жил хүртэл зорчих хөдөлгөөний хязгаарлах байгуулагын түвшинд үйлдэгдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ. Гэхдээ манай улсад ийм төрлийн гэмт хэрэгт ял авсан иргэн, аж ахуйн нэгж  одоогоор байхгүй байна. Харин Энэ хэрэг нь санхүүгийн бүхий л байгууллага болох банк, банк бус сангүүгийн байгууллага, барьцаат зээлийн үйлчилгээ, даатгалын компани зэргийг хамарч  болдог болохоор хэн ч энэ төрлийн гэмт хэрэгт өөрийн мэдэлгүй холбогдох боломжтойгоор дээрх хууль хүн бүрт хамааралтай юм. Иймд олон улсын FAFT-аас иргэн бүр ийм төрлийн сэжиг бүхий үйлдлийг мэдээлэх, мөнгө угаах терроризмыг санхүү­жүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмын VII дугаар зүйлд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагааг эрсдэлийн түвшинтэй уялдуулж ажиллахыг анхааруулж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.