СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын таван гишүүн 2019 оны зургадугаар сарын 28-нд мэдээлэл хийж, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Ч.Хосбаяр, Б.Эрдэнэбалсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарын найман шүүгчийг түдгэлзүүлэх хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүлж байгаагаа мэдээлсэн.

Тэд “…Эдгээр шүүгчийн талаарх гомдол УИХ-д их ирсэн. Тэд шүүхэд байгаа цагт шударга ёс тогтохгүй гэж иргэд үзэж байна. Учир нь, тэд С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар урьдчилсан хэлэлцүүлгээр “…Биднийг тамлан зовоож, хэрэг хүлээлгэх ажиллагаа хийсэн” гэж мэдүүлсэн ч гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, ял оноосон. Өөрөөр хэлбэл, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсээр нь зөрчсөн” гэж байв. Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсан юм.  УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Энэ дагуу 2019 оны зургадугаар сарын 26-нд ҮАБЗ хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийг холбогдох материалын хамт нууцын зэрэглэлтэйгээр ШЕЗ-д илгээж, тус зөвлөл хаалттай горимоор хуралдаж, шийдвэр гаргасан байдаг.

Тэгвэл саяхан ҮАБЗ-өөс дахиад нэр бүхий таван шүүгчийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ШЕЗ-д шилжүүлсэн байна.

Үүнд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ. Тэгэхээр ШЕЗ хууль, журмын даргуу хаалттай горимоор хуралдаж дээрх таван шүүгчийг хэрхэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа  дууссан ч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсээр байгаа ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй таван гишүүн Б.Цогт, М.Батсуурь, Ц.Зориг, М.Алдар, Х.Идэр нарын шүүгдийн бүрэн эрхийн асуудлыг шийдэхээр болж байгаа юм.

Эндээс харахад шүүгчдийг “шүүх” ажиллагаа дуусаагүй бололтой.

Б.ДАМДИН-ОЧИР

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.