ВИДЕО: Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
ВИДЕО: Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэг

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ.

 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаан явагдаж манайхнаас МУГТ М.Уранцэцэг, МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар барилдлаа. Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин гавьяат эхний хоёр өрсөлдөгчөө цэвэр ялж хэсгийн аваргын төлөө ялагдснаар тэмцээнээ дуусгасан бол ОУХМ Г.Наранцэцэгийн хувьд эхний өрсөлдөгчөө цэвэр ялж улмаар хоёрдугаар тойрогт Красики аваргад ялагдснаар тэмцээнээ дуусгасан юм. 

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Тайванийн Ч.Линийг цэвэр ялсан. 

Гуравдугаар тойрогт Румыны М.Унгуреануг мөн цэвэр ялсан. 

 D хэсгийн аваргын төлөө Казахстаны олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгийг зургаа дахь удаагаа цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. 

 Хагас шигшээд шинэхэн дэлхийн аварга Украйны Д.Билодидтэй барилдан харамсалтай ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын М.Клементийг хоёр дахь удаагаа цэвэр яллаа. Энэ оны эхэнд Тбилисийн гран при тэмцээний хагас шигшээд хоёр бөх хоорондоо таарч барилдахад манай бөх ялагдаж байсан бол энэ удаа дэлхийн аваргаар хариугаа сайхан авлаа. 

 Ийнхүү МУГТ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтай боллоо. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. дорж

    Аргагүй л бөмбөрцгийн бөх дөө. Амжилт эрүүл энхийг хүсье

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0