Өчигдөр БНХАУ-ын төрийн далбааг зүүсэн 600 гаруй таксины жолооч цуваагаар явж хүчирхийллийн эсрэг тайван жагсаал зохион байгуулжээ. Тэдгээр таксины жолооч нар гудамжинд жагсаж буй сая сая иргэдийг гэртээ харьж, нэг хэв журмыг хэвийн байдалд яаралтай оруулахыг уриалсан байна. Хонконгийн таксины үйлчилгээ эрхэлдэг оператор компаниас зохион байгуулсан уг жагсаалын зохицуулагч Вон Ят фен “Хонконгт болж буй хууль бус жагсаалаас болж замын түгжрэл огцом өссөн. Үүнээс үүдэн таксины үйлчилгээ үзүүлж амьжиргаагаа залгуулдаг олон жолооч нар хохирч байна. Жолооч нарын жирийн үед олдог байсан орлого 50-аас доош хувь ортлоо буурсан” гэжээ.