СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2018-10-08

Эдийн засгийн коридорын төслүүд хэрэгжвэл Монгол улс сүр хүчээ нэмнэ гэсэн ойлголттой

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Коннор Жаж бол Лондоны Их Сургуульд “Хятадын түүх ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр докторын зэрэг горилж буй судлаач. Тэрээр Хятадын Нингбо хот дахь Ноттинхэмын их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Нингбо хотод суралцахдаа “Евроазийн бүс нутгийн хуваарилалт ба Монголын эдийн засгийн хөгжил” сэдвээр судалгаа хийжээ. Коннор Жаж судалгаагаа Волфсон сангийн дэмжлэгтэйгээр явуулсан байна.

Тайлбар: Дараах нийтлэлд зөвхөн зохиогчийн өнцгөөс үзэл бодол, санал шүүмжлэлээ илэрхийлэв

2019 онд Монгол, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хоёр улс харилцаа холбоогоо сайжруулах боломжийг ашиглаж, хамтын ирээдүйг төлөвлөж байна.” Энэ бол Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн өнгөрсөн наймдугаар сард Монгол улсад хийсэн айлчлалын ерөнхий санаа юм. Тус .

 

МОНГОЛ-ОРОС-ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ГОЛ ЗАМЫГ АЛЬ ХЭДИЙН АШИГЛАЖ ЭХЭЛСЭН

Гурван хөршийн эдийн засгийн коридорын гол зам болох “Талын зам” Хятадын Тяньжин боомтоос эхлэн, баруун хойшоо чиглэлд хилийн шалган нэвтрүүлэх цэг Эрээн хотод хүрч Монголд ирнэ. . Хятадын зүүн хойд мужийн томоохон бизнес эрхлэгчдийн хувьд уг үндсэн чиглэл нь Европ руу хүрэх хамгийн богино зам бөгөөд Монгол улс ложистикийн төв болж чадаж байна.

Чингэлэг бүхий ачааны галт тэргүүд аль хэдийн шинэ сувгаар яваад эхэлжээ. Монголын Вектор /Монгол-Беларусийн Брест хот/, Женжоу-Ханбургийн /Хятад-Монгол-Герман/ галт тэргүүд аль хэдийн үндсэн чиглэлын дагуу амжилттай явж, Монгол, Хятадын зах зээлд Европ брэндийн бараа бүтээгдэхүүнийг харилцан ханган нийлүүлж байна.

 

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын чиглэл

 

МОНГОЛ-ОРОС-ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН БУСАД САЛБАР ЧИГЛЭЛҮҮД УДААШРАЛТАЙ БАЙНА

Гол чиглэлээс гадна шинэлэг санаануудыг дэвшүүлж байгаа боловч үйл явц нь удаан байна.

Таван толгойн төмөр замын төсөл: Монголын Таван толгой нүүрсний уурхайг Хятадын хилтэй холбох зорилготой. 200 сая долларын хөрөнгө оруулаад байгаа ч энэ замын төсвийг бүрдүүлэх Шиньхуа групп, Сумитомо корпорациуд хөрөнгө оруулалтаа 800 сая доллараар танасан.

Монгол улсын Засгийн газар Чойбалсан хотоос Орос-Монголын хилийн ойролцоох Эрээнцав боомт хүртэл галт тэрэгний замыг даялуулах сонирхолтой боловч Хятадын тал үүнийг хүлээж авах сонирхол багатай байна.

Сайншанд-Эрээнцав, Нөмрөг, Бичилийг дайран өнгөрөх галт тэрэгний замын санхүүжилтыг бүрдүүлэхээр Торгоны зам сан болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд хүсэлт тавьсан.

 Гурван хөршийн эдийн засгийн коридорын чиглэл дагуу олон улсын стандарт /UHV/ бүхий цахилгаан эрчим хүчний супер сүлжээг байгуулах талаар олон талт яриа хэлэлцээр явагдаж байна.

 

МОНГОЛ УЛС ОРОС, ХЯТАДЫГ ХЭЛСЭН ҮГЭЭ ҮЙЛДЭЛ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ШАХАЖ БАЙНА

ч Монгол улс эдгээр асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна. Үр дүнд нь Монгол “Бүс ба Зам” санаачилгын идэвхтэй түнш болохын зэрэгцээ өөрийгөө сурталчилж байгаа юм. Жишээ нь, Монгол улсын Тээвэр зуучлалын сайд асан Ж.Бат-Эрдэнэ (Жадамба гэж бичжээ.Орч) 2017 оны 12 дугаар сард Москвад болсон “Евроазийн ложистиж ба тээвэр” чуулга уулзалтад оролцсон. Чуулга уулзалт дээр Европ-Ази тивийг холбох хамгийн богино замыг барихад Монгол улсын гүйцэтгэх үүргийг олон удаа тодотгож, “Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор ба эрдэсийн экспортын санхүүжилтэд гурав дахь тал болон оролцох хүсэл эрмэлзэлтэй” гэдгээ онцолж байсан.

Саяхан 2018 оны зургаадугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Монгол-Оросын эдийн засгийн форум” дээр гол чиглэлийн хамгийн хойд цэг Алтанбулагийн чөлөөт бүсийг сурталчлан, 2020 он гэхэд Оростой худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхээр хичээж байгаа ба Евроазийн Эдийн засгийн холбоотой худалдааны чөлөөт бүс байгуулах талаар ярьсан юм.

. Мөн тэрээр энэ оны зургаадугаар сард Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр Орос, Хятадын түншүүдтэй эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлж, Монгол улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагатай  холбоотой байхаар тохиролцсон.

Тээвэрлэлтийн чиглэл

 

МӨРИЙЦӨХ ҮҮ?

Далайд гарцгүй Монгол улсын эрх баригчид төмөр зам, автозамын дэд бүтэц нь эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийн гол түлхүүр гэж үзэж байна. Монгол улс хэрэв гурван улсын эдийн засгийн төсөл амжилттай хэрэгжвэл сүр хүчээ нэмж, тоглоомын дүрмийг зохиож болно гэсэн ойлголттой.

Монгол-Орос-Хятад гурван улсын коридорыг байгуулахад эрх тэгш бус ойлголт үүсч магадгүй гэдэгт сонор туйлын болгоомжтой хандаж байна. Монголын экспортын 80 хувь нь Хятад руу гардаг. Үүнд зэс, нүүрс, алт голлодог. Чухам яагаад энэ улс олон улсын хөрөнгө оруулагч түншүүд, улс төрийн хамтрагчдыг эрэлхийлж, тэр дундаа АНУ-тай иж бүрэн түншлэлээ өргөжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаагийн  тайлбар энэ буй за. Хятадын ашиг сонирхлыг үл харгалзан Монголын Засгийн газар уул уурхайн аж үйлдвэрийн гол тулгуур Өмнөговийн Оюу Толгойн уурхайг Канадын Айванхоу Майнс, Рио Тинто компаниудад түрээслүүлсээр байна.

 

МОНГОЛЫН АШИГ СОНИРХОЛ

Хэдий тийм боловч Монгол-Хятадын эдийн засгийн уялдаа холбоо эерэг хэвээр байна. гэсэн итгэлийг төрүүлж байна. Монголын хувьд Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор нь бүсийн тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны гарц гэдэгт бат итгэлтэй байна.

Эх сурвалж: www.beltandroad.ventures  

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.