Холливүүдийн шилдэг жүжигчдийн нэг болох Скарлетт Йоханссон хоёр жил дараалан Холливудын хамгийн өндөр орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорчээ.
Энэ жил 34 нас хүрсэн Йоханссон 2018 оны зургаадугаар сарын 01-ээс 2019 оны 6-р сарын 1-ний хооронд 56 сая ам.долларын орлого олж хамгийн өндөр орлоготой эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлсэн хэмээн Forbes сэтгүүл мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн онд дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн Авенжерс цувралын сүүлийн ангид хар бэлэвсэн эмэгтэйн дүрийг бүтээсэн нь ашиг орлогоороо тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн байна. Скарлетт Йоханссон Авенжерсийн “Тоглоомын төгсгөл” цувралд тоглоод 35 сая ам.долларын цалин авсан аж.
Түүний араас "Орчин үеийн гэр бүл" цувралын од София Вергара 44.1 сая долларын орлогоор бичигдсэн бол гуравдугаарт "Big Little Lies" цувралын хоёрдугаар улиралд тоглосныхоо төлбөрт 35 сая ам.долларын цалин авсан Николь Кидман бичигдсэн байна.