Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бөглөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/859 дугаар захирамжаар энэ болон ирэх амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Уг захирамжийн дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд хөдөлгөөнд оролцох бөгөөд хязгаарлалт бүхий бүсэд сондгой дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцсон тохиолдолд 20 нэгжээр торгуулах юм байна. Дугаарын хязгаарлалт зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автомашин болон тусгай дуут дохиогоор тоноглосон машинд л үйлчлэхгүй юм байна.