Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г шинээр барьж ашиглалтад оруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг шинээр барих төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг олон нийтийн дунд нээлттэйгээр зарлахад “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт оржээ.
Үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага, байгальд ээлтэй байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтийн дагуу олон нийтийн санал асуулга болон мэргэжлийн комиссын саналаар дээрх зураг төслийг шалгаруулжээ.