Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р баг, Хамар булаг гэх нутагт дуунд мөнхөрсөн алдарт "Чоно гол" бий. Хурдан хүлгүүд босоо төрдөг "Чоно гол" өнөөдөр ширгэж, үгүй болохдоо тулжээ. Учир нь хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Адаэ" гэх компани Эрдэнцагааны 3-р баг буюу "Чоно гол", Хамар булаг орчим дахь 40 орчим булаг шандыг сүйтгэн 631,05 га газарт олборлолт явуулж эхэлсэн байна.
Тус компани 2047 он хүртэл уг газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл авахдаа багийн Иргэдийн нийтийн хурдыг тогтоолыг хууль бусаар үйлдэж, сумын ИТХ, засаг дарга нараар ч мөн хууль бус тогтоол, тодорхойлолтууд гаргуулан авчээ. Улмаар усны дүгнэлт гаргуулалгүйгээр дөрвөн ч цооног өрөмдөж, худаг гарган газрын гүний усыг татаж эхэлсэн байна.
Байгаль орчны тухай болон бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчин байж үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус уурхайг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар илтэд хамгаалсан тайлбар, албан бичиг өгчээ.
Энэ талаарх дэлгэрнгүй сурвалжлагыг бид "Fact Check" булангаараа хүргэж байна.