49 саналын 16 нь огт хөндөгдөөгүй. Хөндөгдсөн 33 санал рeдакциар оролд болж байна. 16 саналын 10-аад саналыг хүлээж авсан. Eрөнхийлөгч намын гишүүнчлэлийг 50 мянга гэж оруулж ирсэн. Манай нам тоог өндөрсгөж байгаа хариуцлага, сахилгыг нэмэгдүүлэх чиглэл барьж байна. Нам сахилга хариуцлагатай байж төр сайжирна. Гэхдээ тоо өндөр байна. Сонгуулийн насны хүн амын нэг хувь гэсэн тоо буюу ойролцоогоор 20 мянга байя гэдэг саналтай байна.
АН-ын саналыг дэмжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх зөвшилцлөөс гарахаа АН мэдэгдсэн?
- Д.Эрдэнэбат гишүүн одоо саналуудаа өөрөө хэлж байна. АН-аас оруулж ирсэн 25 саналын 17 нь дэмжигдсэн. Татвартай холбоотой асуудал, өрийн хязгаартай холбоотой заалтуудыг заавал Үндсэн хуульд тусгах шаардлага байна гэж үзэж байна. 25-30 жилийн хугацаанд өрийн хязгаарыг өөрчлөхгүй явах ёстой. Ингэхийн тулд Үндсэн хуульд заавал тусгах шаардлагагүй байх.
Өнөөдөр ажлын хэсэг, байнгын хороод хуралдчихвал ирэх Даваа гаригаас УИХ-ын чуулган хуралдана.