Техас мужаас ирсэн эмэгтэй сүүдэр бараадан гар утсаараа YouTube сувгаар хэрхэн очир эрдэнэ олж буй бичлэг үзэн суужээ. Гэтэл түүний үзсэн бичлэг бодит амьдал дээр нь биеллээ олж 3,7 каратын очир алмаз олсон байна.
27 настай Миранда Холлингшиэд гэр бүлээрээ Арканзасын Алмазны тогоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд салхилж байжээ. Тэд цаг орчим цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж очир эрдэнэ хайсны дараа Миранда түр амсхийхээр шийджээ. YouTube сувгаа асааж очир алмаз олж буй хүмүүсийн бичлэгийг үзэж эхэлсэн байна. Гэнэт тэр хажуудаа байгаа чулуун дунд тодрон харагдах шар өнгийн өвөрмөц чулуу олж харсан нь алмаз эрдэнэ байсан юм.
Эмэгтэйн гар салганаж ээжийгээ дуудан ямар нэг зүйл олсноо хэлжээ. Алмазны тогоо цэцэрлэгт хүрээлэнд очир эрдэнэ хайхаар олон мянган жуулчин ирдэг ба Мирандагийн алмаз 2017 онд олдож байсан 7,4 каратын бор алмазнаас хойш олдсон хамгийн том хэмжээтэй очир эрдэнэ юм байна. Үүнээс өмнө 2013 онд Оклахомагаас ирсэн аялагч 3,8 каратынхыг олж байжээ. Мөн өнгөрсөн сард Небараскагийн багш эндээс 2,1 каратын алмаз олсон юм.
Эх сурвалж: www.cnn.com