СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-08-23

LIVE: Сүхбаатарын хөшөө болон төв цэгийг угааж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Сүхбаатар хөшөөг тойрсон шавар арслангууд болон Улаанбаатар хотын төв цэгийг өнөөдөр угаалга цэвэрлэгээний бодис оруулж ирдэг Сип компанийн хамт олон угаалаа. Нийслэлийн хөшөө дурсгалыг угааж цэвэрлэхийн тулд тэдгээр хүмүүс Нийслэлийн хот тохижилтын газраас зөвшөөрөл авч, холбогдох мэргэжилтнийх нь хяналтын дор угаалга цэвэрлэгээгээ хийсэн байна. Сүхбаатарын талбайг зориулалтын машинаар угаах ажлыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн боловч зориулалтын бодис ашиглан нэг бүрчлэн сойздон угаах ажлыг өмнө нь хийж байгаагүй гэдгийг Сүхбаатарын талбайн зурагчид хэлсэн юм. Гадаад дотоодын жуулчдын хамгийн ихээр зорчдог газар бол Сүхбаатарын талбай байдаг. Монгол Улсын нүүр царай болсон энэхүү талбайн голд сүндэрлэж байгаа Сүхбаатарын хөшөө Улаанбаатарын утаа, тоос тортогт дарагдан зэгэлтэн харагдах болсныг анзаарсан тэдгээр залуус ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү цэвэрлэгээг хийжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.