СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австралийн далбаатай Кантас Эйрвэйс нислэгийн компани энэ оны сүүлээр дэлхийн хамгийн урт шууд нислэгийг туршиж эхлэх гэж байна. Ингэснээр дэлхийн хамгийн урт шууд нислэгт тооцогдох юм.

Нью-Йоркоос Сидней, Лондоноос Сидней гэсэн чиглэлийн туршилтын нислэг 40 зорчигч, нислэгийн багийн гишүүдийн хамт явагдана. Нислэгийн багийнхан аяллын туршид зорчигчдын нойр, эрүүл мэндэд анхаарч хяналт тавих юм байна. Өнгөрсөн жил Кантас Лондоноос Перт хүртэл 17 цагийн урт нислэгийг зогсолтгүй гүйцэтгэж байжээ.

 

 

Одоогоор үйлдэгдэж байгаа хамгийн урт шууд нислэгийг А350 Эйрбус онгоцоор Нью-Йоркоос Сингапурын чиглэлд Сингапур Эйрлайнс гүйцэтгэж байна. Ойролцоогоор 15,000 км зайг 18 цаг 25 минутад агаарын замаар туулж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.