СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-08-23

LIVE: СБД-ийн 14-р цэцэрлэгийн цахим элсэлт яг одоо явагдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Нийслэлийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн цэцэрлэгийн цахим элсэлт өнөөдөр 10 цагаас нэгэн зэрэг боллоо. LIVETV.mn сайтын сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр цэцэрлэгийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг шууд дамжуулан хүргэлээ. 2019-2020 оны хичээлийн жилийн цахим бүртгэлийн үйл ажиллагаа долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 22-ны хооронд болсон бөгөөд нийт 31,340 хүүхэд бүртгүүлснээс хоёр настай 19,760, гурван настай 4918, дөрвөн настай 3525 хүүхэд, таван настай 3133 хүүхэд тус тус бүртгүүлжээ. Цахим элсэлтийг явуулдаг болсноор эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд олон хоногоор цэцэрлэгийн үүдэнд дугаарлах, тал тохой татах шаардлагагүй болсон юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.