СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-08-23

Цэцэрлэгийн цахим элсэлт өнөөдөр эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл өчигдөр дуусч, өнөөдрөөс цахим элсэлт эхэлж байна. Энэ жил 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хоёр настай хүүхэд шинээр цэцэрлэгт элсэнэ. Харин 2014-2016 онд төрсөн гурваас таван настай хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэг нь шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд дахин бүртгүүлэх юм. Tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар бүртгэл эхэлж, нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Улмаар хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.

Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл ирснээр цахим элсэлт дуусах аж. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрвэл тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс санамсаргүй түүврийн аргаар цахим элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй байдлаар зохион байгуулах юм.

Ц.Туяа

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.