СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-10-08

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 10.08

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2018 оны 10 сарын 08

ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчдийн бүтээл танилцуулах арга хэмжээ 15 цагт болно.

МУИС болон Хавдар судлалын үндэсний төв хамтын ажиллагааны гэрээг 11 цагт  байгуулна. Хавдрын эрт үеийн оношлогоо, монгол хүний хавдрын эсийн судалгааны тал дээр хамтран ажиллана.  

Оюутолгойн туслан гүйцэтгэгч компаниудад ажиллагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар салбарын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт зарлаж байна.

Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна.

Миний дуунууд тоглолтын 20 жилийн ойн хэвлэлийн хурал, "Миний дуунууд" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн Арт галерейн Best Art танхимд 15 цагт зохион байгуулагдана.

“Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

"Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 09:00-17:00 цагт МУИС-ийн шинэ Номын сангийн 502 тоотод болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.