СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австралийн Сидней хотын иргэд бяцхан охиндоо цагаан хоол идүүлж бие бялдрын болоод оюун санааны дутмагшил, хатингаршилд оруулсан байна. Шүүгчид хүүхдэдээ цагаан хоол идүүлсэн эцэг эхэд хорих ял оноогоогүй ч 300 цагийн турш олон нийтийн ажил хийх шийтгэл оноожээ.

Тэдний охин гурван ой гарсан ч өсөлт хөгжил нь үеийнхнээсээ эрс удаашралтай байгаа юм. Ой хагастай байхдаа шүд нь ургаагүй гурван сартай хүүхэд шиг харагдаж байсан гэжээ. Охин цагаан хоолтой эцэг эхийнхээ адил овьёос, төмс, будаа, дүфү, талх, самрын тос, будааны сүү, жимс зэргээр хооллож ирсэн байна.

Эцэг эх нь шийтгүүлснээс хойш охин Күйнслэндэд гэр бүлийн бусад гишүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь сайжирсан байна. Гэсэн ч хэлд оролгүй удаж, эм бэлмдэл өсөлт хөгжил сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юм. Уг гэр бүлийн том хоёр хүү мөн цагаан хоол идэж байсан байж болзошгүй юм байна. Хөвгүүд одоогоор өсөлт хөгжил дутуу явагдаагүй ч аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийгдэлгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.