СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-22

Байр захиалж хохирсон иргэд амиа хорлоно хэмээн сүрдүүлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр амиа хорлоно гэсэн 10-аад хүн байгаа аж.

Хохирогч эмэгтэй “Бид байр орон сууцтай болчих гээд 17 сая төгрөгийн урьдчилгааг төлж, “Амар амгалан-3” хотхонд байр захиалсан юм. Гэвч энэ байрыг цаашид үргэлжлүүлэн барих боломжгүй болсон юм байна. Бид байр ч үгүй, мөнгө ч үгүй болчихлоо. Энэ барилгыг барьж байгаа “Нарны хүү сарны охин” компанийн захирал н.Гүрсоронзон зугтаад алга болчихсон. Тэр битгий хэл арав, хорьхон сая төгрөг өгчихөөд юун сүртэй юм гэж биднийг шоолдог гэсэн. Тэр хүнд бага байж болох ч бидэнд асар их мөнгө шүү дээ” гэсэн юм.

Бид ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвтэй холбогдож “Амар амгалан-3” хотхоноос хүн унаж гэмтсэн эсэхийг тодруулахад “Хэргийн газар цагдаа ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэдгээр хүмүүсээс албан ёсны мэдээлэл аваад эргэн мэдэгдье” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.