Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Гранд пасикал” ХХК-ний гүйцэтгэж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг НМХГ-аас шалгажээ.
Шалгалтаар магадлалаар баталгаажаагүй зураг төслөөр, барилгын ажлын зөвшөөрөлгүй гүйцэтгэж буй зөрчил илэрсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгатай “Дарцагт ноёд” ХХК-ийн гүйцэтгэж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын иргэдэд үйлчлэх төр захиргааны барилга нь зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй угсралтын ажил эхлүүлсэн байжээ.