СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ангела Меркель Британичуудад 30 хоногийн хугацаа өгөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британи улс Европын Холбооноос өрх тусгаарлах сүүлчийн өдөр 10 дугаар сарын 31 билээ. Энэ хүртэл Британийн конгрессийн гишүүдэд хүлээн зөвшөөрүүлсэн төвлөгөөг гаргах Ерөнхий сайд Борис Жонсоны Брекситийн зөвшилцөлд хамгийн ээдрээтэй зүйл бол Ирландын хил хязгаарын асуудал юм.

Борис Жонсон Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа эхлүүлэн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод иржээ. Германы канцлер Ангела Меркельтэй уулзах үеэр хатагтай Меркель түүнд хандан Ирландын асуудлыг шийдэхэд 30 хоногийн хугацаа олгох тухай ярьсан байна. Меркель “бид энэ асуудлыг хоёр жил орчим хугацаанд хэлэлцэж болох ч 30 хоногт багтааж бас чадна шүү дээ, яагаад болохгүй гэж” хэмээн саналаа илэрхийлжээ.

Шинэ Ерөнхий сайд өнөөдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзах ба бямба гарагт Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтад улс орноо төлөөлөх юм.

Нөгөө талаар сөрөг хүчнийхэн Брексит-ийн хугацааг хойшлуулж, дундын сонгууль явуулж, ард иргэдийн дунд дахин бүх нийтийн санал хураалт явуулах сонирхолтой байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.