3х3 сагсанбөмбөгийн 18 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2019.08.22 өдөр/ Малайз улсын Кибержаяа хотноо эхэлнэ.
Эмэгтэй, эмэгтэй 31 баг энэ удаагийн Ази тивийн аваргад өрсөлдөх ба манай улсын багууд тус тус үндсэн хэсгийн В хэсгийг тэргүүлэх тоглохоор болсон байна. Эрэгтэйчүүдийн хувьд хэсэгтээ Шинэ Зеланд, Шри ланка улсын багуудтай нэг хэсэгт багтсан байна.
Харин эмэгтэй багийн хувьд Австрали болон Казахстаны багуудтай нэг хэсэгт оржээ.
Тэмцээн маргааш 10:00 цагт Тайвань болон Тайландын эмэгтэй багуудын тоглолтоор эхлэнэ. Харин манай багууд дараах цагуудаас тоглох хуваарьтай байна.
- 16:00 цагаас Монгол - Шри Ланка /эрэгтэй/
- 16:40 цагаас Монгол - Казахстан /эмэгтэй/
- 19:10 цагаас Монгол - Шинэ Зеланд /эрэгтэй/
- 19:30 цагаас Монгол - Австрали /эмэгтэй/
Дашрамд дурьдахад манай улсын U18 баг өнгөрсөн жилийн ази тивийн аваргад Катарын багийг 21:12 онооны харьцаагаар буулган авч хүрэл медаль хүртэж байсан юм. Уг тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.