СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-08-22

Ердөө л 500 төгрөг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Зүрхний агших үйл ажиллагаа хэвийн боловч зүүн ба баруун ховдол, ховдол хоорондын таславчийн хамт томорсноос зүрхний булчин гэмтэж , үйл ажиллагаа нь доголддог өвчнийг ТоКМП гэнэ. ТоКМП нь харьцангуй ховор тохиолддог, 10 000 хүн ам тутамд ойролцоогоор 2-20 хүн өвчилж, шалтгаан тодорхойгүй хэлбэр нь хүүхэд насны эхний 10 жилд оношлогдох нь олонтой байдаг.

ТоКМП өвчтэй хүүхдүүдийн 6%, насанд хүрэгсэдийн 2,5 - 3% нь огт эмчилгээгүй болдог, тавилан муу, ховдол хоорондын таславчийн томорсон булчинг авах (миоэктоми) мэс заслын дараа өвчтөний 70 - 75% -д нь биеийн байдал сайжирдаг бол 3 - 5% нь мэс заслын үед нас бардаг байна.

#Хос_Уянга #хандивынаян #сэтгэлийндэм #хүнбүр500₮

 Тиймээс нь хорвоод хүн болж ирсэн бяцхан охиноо аварч үлдэхийн тулд залуухан ээж, аав хоёр олон нийтийн тусламжийг хүсч байгаа аж. Тэд нэг хүн 500 төгрөг л хандивлаач гэж хүсч байна. Хэрэв нэг сая хүн 500 төгрөг хандивлачихвал охины эмчилгээний зардалд хүрэх юм.

Тиймээс сайхан сэтгэлт эрхэм хүмүүн та хэн ч байсан өглөгийн гараа сунгаж бяцхан охинд 500 төгрөг хандивлаж тус болохыг гуйя!

Таны өнөөдрийн гэгээн үйлс маргаашийн тань амжилтын тулгуур болох вий.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.