Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөө жил тохиож байна. Ойн хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ.
Соёлын цврал арга хэмжээ “Найрамдлын солонго” уран сайхны концертоор эхэлнэ. Цаашлаад “Хайр бялхасан торгоны зам” цирк,ушүгийн тоглолт, “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, Түмэн газрын цайны зам” зэрэг гэрэл зургийн үзэсгэлэн цувралаар гарах бол “Нахиа” нэртэй хятад, Монголын хүүхдийн ном, Хятадын сонгодог уран зохиолын 4 ном/ “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хүйтэн уулын бичиг”, “Улаан асрын зүүд” зэрэг/ орчуулагдан гарах ажээ.
Мөн соёлын арга хэмжээний хүрээнд уран сайхны кино солилцоо, аялал жуулчлалын танилцуулга өдөрлөг, хүмүүнлэгийн салбарын танилцуулга өдөрлөг ч зохион байгуулагдах юм. Тухайлбал, Хүмүүнлэгийн салбарын солилцооны арга хэмжээний үеэр Монгол анагаах ухааны төлбөргүй оношлогооны арга хэмжээ зохион байгуулна. Энэ хүрээнд Хятадын Өвөрмонгол эмнэлгийн есөн мэргэжилтэн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог 09-р сарын 03-05-ны өдөр зохион байгуулах юм байна.
Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, уламжлалт найрамдлыг бэхжүүлэх зорилготой бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
70 жилийн ойн арга хэмжээний талаар ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын ХМА-ны Гадаад харилцааны газрын дарга Д.Баянжаргалын яриаг хүргэе.