Индонези улсын Баруун Папуа мужид эмх замбараагүй байдлын үеэр хорих газар шатаж 250 гаруй хоригдол оргож зугтжээ. Оргодлуудыг эрх баригчид эрэн сурвалжилж байна.
Сурабаяа хотын оюутнуудыг төрийн туг далбаанд хүндэтгэл үзүүлээгүй хэргээр барьж саатуулснаар эмх замбараагүй байдал хурцдаж улмаар олныг хамарсан бослого тэмцэл гарсан байна. Хорихоос гадна ойролцоох байшин барилгууд шатжээ. Дахин бослого гарахаас урьтаж Индонезийн цагдаагийн нэмэлт хүчийг Папуа руу илгээсэн байна.
Соронг, Маноквари, Жаяапура хотуудад олон мянган хүн гудамж талбайд гарч жагссан ба ихэнх хотуудад зам харилцааг хаажээ. Папуа нь Нидерланд улсын колониос гарч 1961 онд тусгаар тогтносон бүс гэдгээ зарласан юм. Ойрын өдрүүдэд салан тусгаарлах хөдөлгөөн үргэлжилж Индонезийн эрх баригчид хүч хэрэглэн, хүний эрх зөрчиж байна хэмээн буруутгагдаад байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд оюутнууд дотуур байрныхаа урд талбайд Индонезийн төрийн далбааг үл хүндэлсэн үйлдэл гаргасан нь байдлыг улам бүр хурцатгажээ.
Эх сурвалж: www.bbc.com