СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сан Францискогийн нисэх буудалд хуванцар савтай ус хориглов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сан Францискогийн олон улсын нисэх буудлыг зорьсон зорчигчид энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн хуванцар савтай ус ашиглах боломжгүй боллоо. Хэрэв таны ам цангавал усан оргилуур, дахин боловсруулсан сав болон зорчигчдод зориулсан шилэн, хөнгөн цагаан усны савнуудаас сонголт хийх юм.

. Энэ нь нисэх буудлаас гарч буй бүх хаягдлын багадаа 90 хувийг дахин боловсруулах аль эсвэл бордоонд ашиглах боломжтой гэсэн үг юм.

Хориотой зүйлд багтсан хуванцар савтай цэвэр, хийжүүлсэн, эрдэсжүүлсэн ус зэргийг албан ёсоор худалдах, худалдан авахыг хориглож байна. Харин нэг удаагийн хэрэглээний нэг литр хүртэл хэмжээний аяга, саванд оргилууруудаас үнэгүй ус авч хэрэглэж болно.

 

 

Ийм хуванцар савнууд байгаль дээр 450-1,000 жил усталгүй оршин тогтнодог.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.