СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлийн Ерөнхийлөгч АНУ-ын төлөөлөгчидтэй нууц хэлэлцээ хийж буйгаа хүлээн зөвшөөрлөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хоёрдугаар орлогч АНУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээр хийж байгаа тухай мэдээ гарсны дараа цуу үг хий хоосон биш гэдгийг баталжээ. Мадуро Венесуэлийн албаныхан Цагаан ордныхонтой хэлэлцээр хийж буй гэдгийг нотлон мэдэгдсэн байна.

Мягмар гарагийн орой телевизийн сувгаар дамжуулан хийсэн мэдэгдэлдээ “Өнгөрсөн саруудад Дональд Трампын Засгийн газар болон Боливарын Засгийн газрын төлөөлөгчид холбоо харилцаатай байсан гэдгийг би батална. Олон төрлийн сувгаар харилцаж байгаа” гэжээ.

Америкийн хоёр ч хэвлэлээр Венесуэлийн хүчирхэг нөлөө бүхий удирдагчдын нэг Диосдадо Кабелло Трампын албаныхантай нууц холбоо харилцаатай хэмээн мэдээлжээ. Түүнийг Трампын Латин Америк тивийг хариуцсан зөвлөх Маурикио Клавер Каронтой хэлэлцээр хийж байгаа гэв.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Николас Мадуро улс төрийн талбарт хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө бүрэн эрхтэй Ерөнхийлөгч хэмээн зарласнаас хойш Америк, Их Британи тэргүүтэй 50 гаруй улсын Засгийн газар хүлээн зөвшөөрсөн юм.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.