Урьд шөнө 03.30 цагийн үед цагдаагийн алба хаагчид Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй зургаан эрэгтэй хүүхдийг илрүүлжээ. Тэдгээр хүүхдүүд 15-17 настай байсан бөгөөд баривчлах үед мансуурсан байдалтай байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.