СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ: Тулаанч ноход есөн настай охины аминд хүрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Детройт хотод гадаа тоглож байсан есөн настай охин руу питбуль үүлдрийн тулаанч ноход дайрчээ. Эмма Хернандез охин руу гурван нохой зэрэг дайрснаас харамсалтайгаар амиа алдсан байна.

Хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар хэргийн газарт байсан гэрчүүд охиныг аврахыг оролдож ноход руу бууджээ. Эдвард Круз ноход руу тоосго шидэж охины хажууд зогсон хамгаалсан байна. Тэрээр ийш тийш хашгачиж тусламж дуудсан боловч нэгэнт оройтжээ.

Охины хөрш Дебора Голден Эммаг орилохыг сонсоод хартал нохдын нэг шилэн хүзүүнээс нь зуусан байсан гэжээ.

 

 

Цагдаагийн газраас эмгэнэл илэрхийлж, GoFundMe цахим хуудас гадаа тоглож байсан охиноо алдсан гэр бүлийнхэнд зориулж оршуулгын зардалд хандив цуглуулж эхэлжээ. Эмма эргэн тойрныхоо хүмүүст чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүсийн хайрыг татсан ухаалаг охин байжээ.

 

 

Түүн рүү дайрсан питбуль үүлдрийн нохдын эзэн 33 настай эрэгтэйг баривчлан саатуулсан байна. Харин нохдыг Детройтын амьтны хяналтын төв рүү аваачсан ба ийм тохиолдолд тэднийг дахин хүн рүү дайрахаас сэргийлж амьгүй болгох арга хэмжээ авдаг тухай CNN мэдээлэв.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.