СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-08-21

Ургац бага зэрэг буурах төлөвтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

Улсын хэмжээнд энэ онд 361 мянган га талбайд үр тариа хураахаар төлөвлөсөн. Үүнээс 337 мянган га талбайд улаанбуудай, 14.6 мянган га талбайд төмс, 7.9 мянган га талбайд хүнсний ногоо тарьжээ. Өнгөрсөн тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлснийг салбарынхан дуулгаж байна. Мөн зургадугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалттай байсан нь буудайн өсөлт хөгжилтөд нөлөөлжээ.

Үе, үе орсон гэнэтийн хүчтэй мөндрийн уршгаар Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болсон бөгөөд өнгөрсөн долдугаар сарын 20- ноос эхлэн орсон үргэжилсэн их борооны улмаас тариалангийн талбайн хог ургамал нэмэгдэж байгаа нь ургац хураалтад хүндрэл учруулж болзошгүй байгаа гэнэ. Тодруулбал, Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хэвийнбайх төлөвтэй байгаа аж. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн хойд хэсгийн зарим сумдад тохиолдсон нарны хэт халалт, гангийн улмаас тухайн бүс нутгуудад ургац бага зэрэг буурах төлөвтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.