Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2019.08.21/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байна. Юун түрүүнд "Хөвсгөл нуурыг Эко аялал жуулчлалын бүс болгох" Засгийн газрын тогтоол баталжээ.
Уг тогтоолд Хөвсгөл нуур орчимд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй, стандартын бус иргэн аж ахуйн нэгж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалж, Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын хилийн бүсийг өргөтгөхийг холбогдох хүмүүст далагажээ.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурыг тойроод 200 орчим иргэн, аж ахуйн нэгж аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд энэ нь нуурын эргийн даац хэтрэхэд нөлөөлөөд байгаа юм.