Супер махлаг моделиудын дунд чансаа дээгүүр бичигддэг Америкийн загвар өмсөгч, модель Ашли Грэм бие давхар болсон билээ. Тэрээр тун удахгүй ээж болох гэж байгаагаараа бахархаж байна гэдгээ мэдэгдэж өөрийн биеийн язарсан хэсгүүдийг харуулсан нүцгэн зургаа Инстаграмм хуудастаа дэлгэжээ.
Ихэнх эмэгтэйчүүд жирэмсний үед биед нь гарч буй өөрчлөлтийг тэвчдэггүй, зарим нь нууж ичдэг бол тэрээр огтхон ч төвөгшөөлгүй эсрэгээрээ олон нийттэй хуваалцаж, үүсч буй нөхцөл байдлыг бахархалтайгаар хүлээн зөвшөөрсөн байна. Инстаграммд байршуулсан зурган дээр Ашли Грэм хөхөө гараараа дарж хэвлий, гуя зэрэг жин нэмж арьс нь язарсан биеийн хэсгүүдээ харуулжээ.
Түүний шүтэн бишрэгчдийн нэг зургийг хараад “жинхэнэ бие” хэмээн бичсэн бол Инстаграмм хэрэглэгчдийн дийлэнх нь огтхон ч цааргалалгүй уг үйлдлийг дэмжиж буйгаа илэрхийлэн эерэг сэтгэгдлээ хуваалцсан байна. Супер модель өнгөрсөн лхагва гарагт бие давхар болсноо нөхөр Жастин Эрвиний хамт олон нийтэд зарласан билээ.
Грэмийн шүтэн бишрэгчийн бичсэн өөр нэг сэтгэгдэлд “эргэн тойрон хуурмаг ертөнцөд үнэн байгаад баярлалаа” гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com