Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүдэд явдаг автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ. Тухайлбал, Хайлааст, Баянхошуу, ТЭЦ-3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, үйлчилгээг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.