Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай “Даалгаварын сан”-тай холбоотой асуудлаар ярилцлаа.
Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан:
Бид өнгөрсөн жил “Даалгаврын сан”-г үүсгэж, улсын хэмжээнд ашиглаж эхэлсэн. Энэ жил манай үнэлгээний төвөөс боловсруулан гаргасан даалгаврыг экспертийн баг шалгасныхаа дараа нэгдсэн сан руу оруулж байгаа. Энэ сангаас ямар агуулгаар, аль түвшний шалгалтыг авах вэ гэдгээ ямар ч багш, сургууль чөлөөтэй татаж ашиглах боломжийг бүрдүүлсэн. Санг ганцхан сургууль багш ашиглахгүй. Эцэг эх, сурагчид өөрсдөө энэ сангаас жишиг сорилт, шалгалтын тестийг татаж аваад сургалтын түвшингээ мэдэх бүрэн боломжтой.
Бидний гаргасан даалгаврын сангаас сургууль бүхэн өөрсдийн онцлогт нийцүүлээд даалгавраа татаж авах боломжтой. Бидний гаргасан даалгавар алдаатай байх боломжгүй. Яахав өнгөрсөн хаврын улсын шалгалтад “Үхсэн хойноо” гэх хэлц орсон нь олон асуудлыг дагуулсан. Бага боловсролын тавдугаар ангийн хүүхэд уг даалгаврыг зөв хийх бүрэн боломжтой байсан. Зөв хариулт нь ч байсан. Манай санд зөвхөн тавдугаар ангийн хүүхдэд тохирсон 20,000 даалгаврын сан байгаа. Уг сорилтыг харж байгаад сургуулиуд өөрсдийнхөө онцлогт тохирсон ямар нэгэн эргэлзээ маргаан дагуулахгүй шалгалт сорилтыг татаж ашиглах боломж бүрдсэн.