СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гренландад нэг хоногт 12,5 тэрбум тн мөс хайлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Аагим зуны халуун өдрүүдийн нэгт Гренландын Кулусук тосгоны оршин суугчид ямар нэг зүйл хүчтэй дэлбэрэх чимээ сонсчээ. Энэ бол хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй мөс хагарч бутарсан явдал байв.

Энэ сарын хоёрны өдөр Гренландад түүхэнд бүртгэгдэж байгаагүй их хэмжээний мөс хайлсан тухай мэдээлжээ.

АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын OMG буюу “Далай тэнгист хайлж буй Гренланд” төсөл хөтөлбөрийн эрдэмтэд дэлхийн хамгийн том мөсөн аралд энэ жил очжээ. Тэд Америк, Европт хэт халж агаарын температур нэмэгдсэний дараа мөс хэрхэн хайлж далай тэнгисийн усны температур, хэмжээнд нөлөөлж буйг судалж байна.

Тэдний тооцоолсноор Гренландад далайн түвшнийг 7,5 метрээр нэмэгдүүлэх хэмжээний мөс бий бөгөөд энэ нь манай гарагийн бүх далай тэнгис, эргүүдэд хамааралтай аж.

Мөн судлаачид Хэлхеймийн дээгүүр нисч байхдаа мөсөн голоос холгүй нуурын ус мэлтэлцэж байхыг харсан нь тэр бүр тохиогоод байдаггүй ховор үзэгдэл юм байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.