“Хурд” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтын үеэр алслагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн сайн үйлсийн аянд хандивлахаар Алтан цомгийн дуудлага худалдааг тоглолтын дундуур зохион байгууллаа. 1.5 сая төгрөгөөр дуудсан Алтан цомгийн “Хурд” хамтлагийн үнэнч фэн залуу 10 сая төгрөгөөр дуудан авлаа. Хөтлөгч дуудлага худалдааны азтанг тайзнаа урьж гаргаж ирэхэд тэрбээр “Үнэ хаяж авсандаа сэтгэл хангалуун байна” хэмээгээд нэмж 5 сая төгрөг хандивласнаар нийт 15 сая төгрөгөөр Алтан цомгийн өөрийн болгож үүрд хадгалах эрхтэй боллоо.
Монголын үрс маш олон болтугай.