Олон улсын эрдэмтэн судлаачид Монгол улсын нутаг дэвсгэрт 35,000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн нүүдэллэн ирж суурьшсан гэж үздэг байв. Гэвч эрдэмтдийн таамаглаж байснаас ч эрт буюу үүнээс дахин 10,000 жилийн өмнө Монголд орчин цагийн хүн төрөлхтний өвөг эцэг нүүдэллэн ирсэн гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Тодруулбал 45,000 жилийн тэртээ Монголын тал нутагт хүн төрөлхтөн Евразийг гатлан нүүдэллэн ирсэн гэж таамаглаж байна. Үүгээр зогсохгүй эрт үед ирсэн хүн төрөлхтнүүд адуу, үхэр, аргаль, янгирыг нядаллаж зэрлэгээр иддэг байсан гэжээ.
Калифорнийн их сургуулийн антропологийн профессор Николас Звийнсийн хэлснээр 45,000 жилийн тэртээ амьдарч байсан орчин үеийн хүмүүсийн хэрэглэж байсан 826 ширхэг чулуун зэвсгийг малтжээ. 2011-2016 оны хооронд Сибирь, Монголын хойд нутгаар урсдаг Түлбэрийн гол орчимд хийсэн малтлагаар эдгээр чулуун зэвсгүүдийг олсон байна.
Эх сурвалж: www.horsetalk.co.nz