СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-08-19

13 настай А.Индра Ази тивийн загварын тайзанд Монголыг төлөөлөн өрсөлдөнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

"Asia Model Festival FACE of Mongolia 2020" наадмын ялагчаар 13 настай 178 см өндөр А.Индра шалгарч ирэх онд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдах Ази тивийн модель наадамд оролцох эрхээ авлаа. "Face of Asia" нь ирэх онд 15 дахь жилдээ зохион байгуулагдах ба Ази тивийн 20 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр явагддаг уг тэмцээн чансаагаараа тивдээ тэргүүлдэг.

Энэ жил 32 загвар өмсөгч "Face of Mongolia"-д өрсөлджээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Азийн топ модель Г.Оюунгэрэл, Queen  Fashion House-ын загвар зохион бүтээгч Д.Энхмаа, "Face of Asia"-ын 2012 оны ялагч Д.Баяртогтох болон Азийн модель наадмын зохион байгуулах хорооны төлөөллүүд багтжээ.

 

Хятад, Япон, Монгол, Филиппин, Тайланд, Сингапур, Индонези, Казахстан, Узбекстан зэрэг Азийн 25 улсад зохион байгуулагддаг уг тэмцээний өмнөх жилүүдэд модель Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байжээ.

 

Эх сурвалж: www.koreatimes.co.kr

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.