Алдарт Forbes сэтгүүл энэ удаад Монголын хөвч тайгын оршин суугчид цаатнуудыг онцолжээ. Тус сэтгүүлд нийтэлснээр Монголын Хөвсгөл аймаг дахь цаатнууд цаа бугыг унаж эдэлж буй дэлхийн хамгийн сүүлчийн овог аймаг ба ердөө 44 гэр бүл уг уламжлалыг хадгалан оршин тогтнож байна гэжээ. Сэтгүүлийн сурвалжлагч фургон автомашинаар тайгад зочилж цаатан Ганбатын гэр бүл, түүний гэргий Отгонцэцэг нарын өдөр тутмын ажил, амьдралыг сурвалжилсан байна. Цаатан бүсгүйн ажил өглөө 05:30 минутад эхлэх ба цаа бугаа хариулан түүний сүүг сааж, уналга ачилгад хэрэглэх зэргээр бүхий л талаар ашигладаг гэжээ. Тайга нутаг цаг агаарын эрс тэс урьдчилан таамаглах боломжгүй уур амьсгалтайн дээр зэрлэг чоноос авахуулад аюул мундахгүй. Сурвалжлагч Бреанна Вилсоны цаатнуудыг сурвалжилж танилцан Forbes-т нийтэлсэн гэрэл зургуудыг хүргэж байна.
Эх сурвалж: www.forbes.com