СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-08-19

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд илүү дутуу юм хэрэглээд байхааргүй л өгөгдөлтэй хүүхэд шүү дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

- Монгол Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн эсэх асуудал намжаагүй байна. Уг асуудалтай холбоотойгоор түүнйи багш, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн байр суурийг бид сонслоо. -

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Э.Оюунболд аварга "би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон" гэж мэдэгдсэн. Энэ талаар тантай зөвлөлдсөн, ярилцсан зүйл байна уу?

-  Надад мэдэх юм алга. Би холбоо бариагүй удаж байна. Өөрөө мэдэгдэл хийсэн байна билээ. Миний хувьд бол энэ сарын 7-оос хөдөө томилолттой байж байгаад эгчийгээ авч рашаан усанд очиж хэд хонлчихоод ирлээ л дээ.

Э.Оюунболд аварга  бөхийн хоёр холбооны маргаан дээд цэгтээ хүрч. Яваандаа наадмын түрүү бөхийн асуудал руу орлоо гэдэг байр суурийг мөн илэрхийлсэн. Та энэ яриатай санал нийлэх үү?

-  Бөхийн холбооны энэ асуудал 2002 онд үүссэн гэхээр 17 жил болж байгаа юм байна. 2017 онд хурал хийгээд надад итгэд хүлээлгээд энэ ажлыг өгсөн. Тэгээд маргалдагч талууд санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Би тухайн үед нь хэлж байсан. Бөхийн эв нэгдлийн төлөө эв, эеээ хичээе ээ гэж. Түүнээс хойш хоёр талаасаа суугаад олон удаа уулзаж, хэлэлцсэн. Ойлголцохгүй байгаа юм ер байхгүй.

Х.Баянхмөнх аваргатай та хэзээ хамгийн сүүлд уулзаж, допингийн асуудлаар ярилцсан бэ?

- Өмнө нь шинжилгээ авсан бөхчүүдэд шийтгэл оногдуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэл явж байх үед буюу наадмын наана л бид уулзсан. Баяр наадмын үеэр 50-аас дээш насны дархан аваргууд наадмын талбайд гарч хүндэтгэл үзүүлдэг уламжлал ёсоор мөн таарсан. Түүнээс хойш нэг уулзах гэсэн чинь нутаг руугаа явсан байсан. Б.Гантогтоход ирвэл надтай холбож өгөөрэй гэж хэлсэн л дээ. Ямар л санал байна бид хүлээж авч байгаа.

гэтэл энэ хэдхэн хоногт нэлээн олон юм болсон байна. Намайг утсаа авахгүй алга болсон, шавиа дагуулаад Солонгос руу явсан гэх мэтээр ярьсан байна. Мөн баяр наадмын комиссынхонтой уулзаж, учраад яваа мэтээр...Тийм зүйл алга.

Ноднин ч мөн намайг ингэж гүтгээд сүүлд нь хэрэгсэхгүй болж байсан. Би баяр наадмын комиссынхонтой өнөөдөр ч уулзаагүй, өмнө нь ч уулзаагүй.

Аварга Э.Оюунболд мэдэгдэлдээ “наадмын өмнө ч намайг допинг хэрэглэсэн болгоно гэх дараим ирж байсан” гэж дурдсан шүү дээ. Танд ийм мэдээлэл ирж байсан уу?

Би мэдэхгүй байна. Энэ хүүхэд бол надтай нэг голын сайн яривал садан төрлийн хүн. Анх 14 настайдаа манай ахлах сургууль дээр ирж байсан. Би сүүлийн нэг жилийн турш утас, мессежээр л холбогдож байснаас биш өдөр болгон бэлтгэл сургууль дээр нь очихгүй шүү дээ. Баяр наадмын өмнө нэг удаа бэлтгэл дээр нь очсон.

Шээс сольсон гэдэг зүйл яриад байгаа юм. Ийм зүйл байдаг юм уу?

-          Би бол жилдээ 1-3 тэмцээнд ордог байлаа. Тэр болгондоо сэргээшийн шинжилгээ өгдөг байсан. Улсын баяр наадамд барилдахдаа ч 2006 он хүртэл өгсөн. 2006 оноос хойш шинжилгээ яаж авдаг болсныг мэдэхгүй. Хэл аманд орчих вий гэж бодоод би Допингийн шинжилгээний төв байтугай Улсын баяр наадмын тавын даваа эхэлсний дараа очдог хүн шүү дээ.

Өмнө нь шээс солигдож байсан тохиолдол гарч байсан уу? Тухайлбал, таныг барилдаж байх үед будлиан гарч байсан уу?

-          Дараа нь Б.Бат-Эрдэнэ Допингийн холбооны бүх асуудлыг зохицуулдаг гэх яриа ч гарч л байсан. Надад тэр холбооны үйл ажиллагаанд оролцох ямар ч боломж байхгүй шүү дээ.

Гуравдагч улсад шинжилгээ өгөх талаараа мэдэгдсэн байсан?

-          ДНК-ийн шинжилгээ өгнө гэнэ үү. Би өмнө нь сонсч байгаагүй юм билээ.

Э.Оюунболд одоо хаана байгаа бол. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаж, Э.Оюунболдоор мэдэгдэл хийлгүүлсэн гэх яриа байна?

- Тэр талаар мэдэх юм алга. Уулзаагүй удаж байна. Нутгийн зөвлөлийн улсуудтай ч уулзаагүй.

Шинэ аваргыг та хэр сайн мэдэх вэ? Допинг хэрэглээн байх магадлалтай юу үгүй юу?

-          Надад үнэндээ санаанд орохгүй байгаа юм. Харин дэмий сэлгүүцээд, элдэв хэл аманд ороод явахад нь л санаа зовно уу гэхээс өөр юманд санаа зовдоггүй шүү дээ. Гэтэл ийм юм яригдаад байгааг л гайхаад байна.

Допинг хэрэглэсэн гэсэн шинж тэмдэг мэдэгдээгүй юу?

-          Мэдэгдэх юм байгаагүй. Баяр наадмын үеэр индер дээр байх үед ирж үнсүүлээд явсан. Дараа нь манай нутагийнхан Хүй долоон худаг дээр Хэнтийн уяа гал дээр хэсэг цуг суусан. Дараа нь нь Уяачдын баяр наадам дээр нэг таарсан. Тэгээд нэг хэсэг чимээгүй байж байгаад Өмнөдэлгэрт таарсан. Түүнээс хойш утас руу залгасан, мессежээр холбогдох гэж үзсэн чадаагүй л байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.