Австрали улсад эрэн сурвалжлагдаж буй онц ноцтой гэмт этгээдийг хоёр жилийн турш хөөж даваа гарагт баривчилсан тухай олон улсын агентлагууд дамжуулж байна. 41 настай Жонатан Дик нь 2017 оны хоёрдугаар сард Мэльбурн хотод өөрийн төрсөн дүү Дэвид Дикийг худалдааны төвд хутгалан амь насыг нь бүрэлгэн зугтсан юм.
Өнгөрсөн жил 100,000 австрали доллар буюу 68,000 ам.долларын шан харамж амлан эрэн сурвалжилж байсан онц ноцтой гэмт этгээдийг баривчлан саатуулах үеэр хоёр хүн гэмтэж бэртсэн байна.
Гэмт этгээд чухам ямар сэдэлтэйгээр 36 настай дүүгээ хороосон нь тодорхойгүй ч цагдаа нар хяналтын камерын бичлэг дээр үндэслэн хэрцгийгээр үйлдсэн хүн амины гэмт хэрэг гэж үзэж Австралийн хамгийн аюултай 10 гэмт хэрэгтний жагсаалтад түүнийг багтаажээ. Баривчилгааны үеэр гэмт этгээд шархдаж нүүр нь цус болсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Жонатан Дикийн ээж амьд мэнд үлдсэн цорын ганц хүү нь олдсонд баяртай байна гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com