Чийгшил сайн өгч, массаж хийх нь арьсыг түргэн хугацаанд нөхөн төлжүүлэх сайн талтай. Хэрэв таны арьсанд батгашилт болон гадны нөлөөyөөс болж сорви үүссэн болж анагааж багасгах олон арга байдгаас хуваалцаж байна.
Сорви бол өөрөөрөө нөхөн сэргээгдэж чаддаг. Хэрэв арьс гэмтвэл таны бие шархыг анагаахаар ажиллаж эхэлнэ. Харамсалтай нь сорви арьсны эргэн тойронд өөрийн ул мөрийг үлдээдэг. Олон төрлийн шалтгаанаар арьсанд сорви үүсдэг боловч ихэвчлэн батга болон мэс заслаас үүдэлтэй сорви тогтсон байдаг. Тодоор ялгарч харагдах сорвийг тольдон харахад таагүй сэтгэгдэл төрдөг бол хэдхэн сарын дотор үүнийг багасгахад дараах зөвлөгөө тусална.
Юун түрүүнд өдөр тутамдаа хэвшүүлж болох хамгийн энгийн зөвлөмж бол та сорви тогтсон хэсэгт өдөр бүр 5-10 минутын турш массаж, иллэг хийж чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж сорви нөхөн төлжихөд тустай. Зарим хүмүүс арьс арчилгааны сорвины эсрэг тусгай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг ч бүтээгдэхүүнээс массаж илүү үр дүнтэй. Мөн та сорвиноосоо салахыг хүсч байвал тамхи татахаа зогсоох хэрэгтэй. Тамхи татах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба сорвийг илүү таагүй харагдуулна. Түүнчлэн та чухам юунаас, ямар шалтгаанаас болж сорви тогтсоныг тогтоох нь эдгэрэлтийн явц, эмчилгээг үр дүнтэй явагдахад нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай. Томоохон хэмжээний мэс засал, түлэгдэлт, удаан хугацаанд тогтсон батганы сорви бараг арилдаггүй боловч тэр даруйд нь арга хэмжээ авбал бүгдийг арилгаж чадахгүй ч арай дээрдүүлж болно гэдгийг санаарай.
Эх сурвалж: www.theguardian.com